link

“СУДАЛГААНААС ХӨГЖИЛ РҮҮ” СЭДЭВТ МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
2012-05-02 02:15 Админ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн хамтран ажиллах санамж бичгийн дагуу Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Уг хурлыг Улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын хөгжилд залуу эрдэмтэн, судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Техник-технологи; Биологи-Хөдөө аж ахуй; Геологи, газар зүй; Байгалийн ухаан; Анагаах ухаан; Нийгмийн ухаан зэрэг салбарын залуу эрдэмтэн судлаачдын дунд 5 сарын 17, 18 –ны хооронд зохион явуулна.

Иймд Техник-технологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачид /45 нас хүртэлх эрдмийн зэрэг хамгаалсан болон суралцаж буй докторант, магистрант/ та бүхэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ харъяа байгууллагын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, протоколын хамт 5 дугаар сарын 8 –ны дотор холбогдох хаягаар ирүүлнэ үү.

I шат: 5 дугаар сарын 8-ны дотор ирүүлсэн бүтээлүүдээс 6 –г шалгаруулна. Шалгарсан бүтээлийн талаарх мэдээллийг Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэгийн / www.tech-innovation.mn / цахим хуудсанд 5 дугаар сарын 11-ны өдөр нийтлэх болно.

II шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан 6 бүтээл нь 5 дугаар сарын 17, 18-нд болох “Судалгаанаас  хөгжил рүү” сэдэвт хуралд хэлэлцэгдэсний үндсэн дээр шалгарсан нэг бүтээл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын нэрэмжит грантын эзэн болно.

Ерөнхий зохион байгуулагч:

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

 

Дэмжигч байгууллага:

Залуу Эрдэмтдийг Дэмжих Сан

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

 

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.

 

ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-34,

ШУТИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын Сан,

5 давхар, 506 тоот

 

Гар утас: (+976) 9404 0718

Утас/факс: (+976) 7010 8188

Э-шуудан: khishigsaikhan@tech-innovation.mn

Цахим хуудас: www.tech-innovation.mn

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх материалд тавигдах шаардлагуудыг эндээс татаж авна уу

Affiliated schools