link

“Ойрад монголчуудын түүх, угсаатан судлал, хэл соёлын судалгаа, шинэ хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний хурал
2012-06-13 18:57 Админ

Тус хурлаар Ойрад монголчуудын түүх, угсаатан судлал, хэл соёлын судалгааны өнөөгийн байдал, ололт амжилт, шинэ хандлагын талаар олон улсын эрдэмтэнд санал солилцох боломжийг олгохоос гадна ойрад судлалыг хөгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар хэлэлцэнэ.

Зохион байгуулагч:

- Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэн

- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Нийгмийн Технологийн Сургууль

- Олон Улсын Монгол Судлалын Холбоо

- Түүх соёл, хэл бичиг судлалын "Тод номын гэрэл төв" ТББ

Тус хурал нь дараах асуудлыг 2 салбар хуралдаанаар хэлэлцэнэ.

Ойрад монголчуудын түүх, угсаатан судлал

- Ойрад монголчуудын түүх

- Ойрад монголчуудын нийгэм-соёлын антропологи

- Ойрад монголчуудын нүүдэл, суурьшил

- 1912 онд Ховдыг чөлөөлсөн байлдаан, түүний түүхийн асуудал

Ойрад монголчуудын хэл, соёлын судлал

- Ойрад монголчуудын шашин, соёлын зүтгэлтнүүд

- Ойрад монголчуудын аман ба бичгийн утга зохиол

- Ойрад монголчуудын бичиг үсэг, хэл аялгуу

- Ойрад монголчуудын түүхэнд холбогдох сурвалж бичиг

Хурлын хугацаа, байр:

- Хурал 2012 оны 09 сарын 14-16 нд Улаанбаатар хотноо болно.

- Хурлын байр: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль. Төв Номын Сангийн байр-604 тоот, Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. Бага тойруу - 34.

- Холбоо барих утас: 976-11-321184, 976-99194565

Хурлын албан ёсны хэл:

- Монгол, англи, орос

Харилцах хаяг:

domiintumurtogoo@yahoo.com

history_chuluun@yahoo.com

na_sukhbaatar4@yahoo.com

suren_san@yahoo.com

puujgee@yahoo.com

bolorkhon_00@yahoo.com

Mobile:  976-99194565 (Хурлын нарийн бичиг)

Affiliated schools