link

ОЮУТНЫ БАЙРАНД ОРШИН СУУХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
2012-08-22 02:18 Админ

1.     Оюутны байрны бүртгэл

2012/13 оны хичээлийн жилд ШУТИС-ийн оюутны байруудад амьдрах хүсэлтэй ШУТИС-д орон нутгаас хүрэлцэн ирж суралцаж буй оюутнуудыг Оюутны холбооноос томилогдсон ажлын хэсэг дараах хуваарийн дагуу  тухайн оюутны байруудад бүртгэж эрхийн бичиг олгоно.

  • 8-р сарын 25-нд 09-13 цаг; 14-19 цаг (1-р курсийн оюутнуудыг)
  • 8-р сарын 26-нд 09-13 цаг (2-р курсийн оюутнуудыг)
  • 8-р сарын 26-нд 14-19 цаг (3,4-р курсийн оюутнуудыг) тус тус бүртгэнэ.

2.     Бүрдүүлэх бичиг баримт

  1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл.
  2. Иргэний үнэмлэх, баталгаажуулсан хуулбар.
  3. Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны тодорхойлолт.
  4.  Эрүүл Мэндийн үзлэгийн хуудас, зөвхөн ШУТИС-ийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх  /ШУТИС-ийн хурлын танхимд явагдаж байгаа/
  5. Цээж зураг 6%

Жич:

  • Оюутнуудыг заасан хугацаанд бүртгэх тул цагийг чандлан баримтлахыг анхааруулж байна.
  • Зөвхөн ШУТИС-ын оюутнуудыг оюутны байранд бүртгэх болно.

Оюутны байрны байршил

  1. Оюутны I-p байр –  Сүхбаатар дүүрэг хуучнаар Ардын эрх сонины зүүн талд
  2. Оюутны II-p байр- Оюутны “Б” хотхон, /Арслантай гvvрний хойд талд/
  3. Оюутны III-p байр – Баянзүрх дүүрэг 15-р хороо /Сансарын аюулгүйн тойргийн хойно/ 
  4. Оюутны IV байр - Баянзүрх дүүрэг 5-р хороо
  5. Оюутны V байр - Хан-Уул дүүрэг 3-р хороо /Цагаан хаалганы зүүн хойно/
  6. Оюутны VI байр - Баруун 4-н зам ПКоллеж

Affiliated schools