link

Форд Мотор компанийн “ Байгаль Хамгаалал болон Хүрээлэн буй орчныг хамгаалах” тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж
2012-08-22 19:05 Админ

Вагнер Ази Автомотив- Монгол дахь Фордын албан ёсны дилерээс

НЭГ. ЗОРИЛГО, АГУУЛГА
Форд Мотор компани “Ногоон Технологи” хөтөлбөрийнхөө хүрээнднэлээд хэдэн санаачлагуудыг хэрэгжүүлээд байгаагийн нэг жишээ нь EcoBoost хөдөлгүүр бөгөөд түлш шаталтын үр дүнд машинаас гарах утаа болон байгаль орчинд халтай бусад хийн ялгаруулалтыг бууруулсан мөн шатахуун зарцуулалтыг эрс бууруулсан зэрэг үзүүлэлтээрээ байгаль орчинд ээлтэй технологи болоод байгаа юм. Цаашид Форд компани ус болон энерги, байгалийн бусад баялагийг аль болох бага зарцуулах, байгаль орчинд ээлтэй технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа юм.
Энэхүү “Ногоон Технологи” хөтөлбөрийн хүрээнд санаачилсан өөр нэг ажил нь “Байгаль Хамгаалал болон Хүрээлэн буй орчныг хамгаалах” чиглэлийн төслүүдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд Ази Номхон далайн бүсийн дилерүүдээрээ дамжуулан жил бүр уг хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.
Өнгөрсөн 10 жилд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Ази Номхон далайн бүсийн орнуудын сургууль болон олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, хүрээлэн буй орчны бүдүүвчилсэн газрын зураг, хүрээлэн буй орчинд хамааралтай хэвлэл мэдээлэл,сурталчилгааны чиглэлийн төслүүд, органик газар тариаланг хөгжүүлэх төслүүд болон мөхөх аюулд ороод байгаа үүлдрийг дахин эрлийзжүүлэх зэрэг төслүүд хамрагдаж уг тэтгэлэгээр санхүүжсэн байна. Иймд Вагнер Ази Автомотив Монгол дахь Фордын албан ёсны дилерийн хувиар Монгол дахь байгаль хамгааллын чиглэлийн жижиг төслүүдийг дэмжих, шинэлэг санаа санаачлага бүхий залуучууд, байгаль орчноо гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлаж байна.

ХОЁР. ДҮГНЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ҮНЭЛГЭЭ
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд ирүүлэх төслүүд нь дараахи ерөнхий сэдвийн хүрээнд бичигдсэн төслүүд байна. Үүнд:

  1. Байгаль хамгаалалын техник технологийг нэвтрүүлэх чиглэлийн
  2. Хүрээлэн буй орчныг хамгаалах хамгаалалтын чиглэлээр
  3. Байгаль орчны боловсрол олгох чиглэлээр

Ирүүлсэн төслүүдийн материалуудыг дараахи шалгууруудаар үнэлж дүгнэнэ. Үүнд:

  1. Тухайн төслийн хэрэгжих боломж болон бодит нөхцөл байдалтай уялдсан байдал
  2. Тухайн төслийн зориулалт
  3. Нийт шаардлагатай санхүүжилт
  4. Шинэлэг болон өвөрмөц тал
  5. Тухайн төсөл давтагдсан байдал

Шалгаруулалтанд тавигдах шаардлага

  1. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцох төслүүдийн материалыг 8 сарын 1 нээс 9 сарын 10 ны өдрийн 15 цаг хүртэл Вагнер Ази Автомотивийн Маркетингийн албанд ирүүлнэ.
  2. Тэтгэлэгт хөтөлбөрт байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд, Оюутаны баг холбоод, Их дээд сургуулиудын багш эрдэмтэд болон бусад байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын салбар төслүүд хамрагдах боломжтой.
  3. Төслүүдийн материалыг ирүүлэхдээ тухайн хуулийн этгээдүүдийн нэр овог, холбоо барих мэдээлэл зэрэг төсөлд тавигдах бусад анхан шатны шалгууруудыг хангасан байна. Төслийн материалыг Монгол болон Англи хэл дээр хоёр хувь ирүүлбэл давуу талтай. Шалгарсан төслийн материал нь Фордын төв оффис руу илгээгдэнэ.

ГУРАВ.ШАГНАЛ,ТЭТГЭЛЭГ

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох төслүүдийн материалыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас томилогдсон Байгаль орчны салбарын нэг мэргэжилтэн, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын олон нийтийн байгууллагаас томилогдсон нэг мэргэжилтэн, Вагнер Ази Автомотив компаний төлөөлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон Шүүх комисс Тэтгэлэгийн эзэн нэг төслийг шалгаруулж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
  2. Нийт шагналын сан 10000USD бөгөөд хэрэв шалгарсан төсөлд шаардагдах нийт санхүүжилт шагналын сангаас бага бол эхний 2 төслийг шалгаруулж шагналын санг хувааж олгоно. Хэрэв шалгарсан төслийн санхүүжилт шагналын сантай тэнцүү болон ойролцоо бол нэг төслийг шалгаруулж тухайн төсөлд нийт шагналын санг олгоно.

Вагнер Ази Автомотив

Affiliated schools