link

“ГОВИЙН ИРЭЭДҮЙ” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2012-09-05 19:45 Админ

Хөтөлбөрийн зорилго

Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн оюутан залуусын сурч хөгжих эрмэлзлэл, өрсөлдөх чадварыг дэмжснээр бүс нутгийнхаа тогвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

 Тэтгэлэгт шалгарсанаар оюутан Танд дараах боломж бий болно. Үүнд:

  • Нийт 30 хүртэлх тооны оюутан тэтгэлэг хүртэнэ.
  • Шалгарсан оюутнууд суралцаж буй хугацаандаа буюу 2012-2013 оны хичээлийн жилд сар бүр 80000 төгрөгийн тэтгэлэг хүртэнэ.

 Тавигдах шаардлага
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагч оюутан дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/болон сургуулийн өмнөх боловсролын /СӨБ/ чиглэлээр багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд 1 ба түүнээс дээш курс байх 
    Тавигдах шаардлага:
    • ЕБС-н хувьд голч оноо 600-с дээш байх /1 курсэд орох оюутны хувьд/
    • СӨБ буюу цэцэрлэгийн багшийн хувьд голч оноо 500-с дээш байх /1 курсэд орох оюутны хувьд/
    • 2 ба түүнээс дээш курсын оюутны хувьд тухайн мэргэжлээр суралцсан хугацааны үнэлгээний голч дүн /GPA/ нь 2.8 ба түүнээс дээш байх
    • Өмнөговь аймгийн харьяат байх
  • Бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутны хувьд 
    Тавигдах шаардлага:
    • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцдаг байх
    • 2 ба түүнээс дээш курсийн оюутан байх
    • Тухайн мэргэжлээр суралцсан хугацааны үнэлгээний голч дүн /GPA/ нь 2.8 ба түүнээс дээш байх
    • Өмнөговь аймгийн харьяат байх

    Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа

    Шалгаруулалтын үе шат

    Хугацаа

    Сонгон шалгаруулалт

    1

    Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлт хүлээн авах, анкет, бүрдүүлсэн бичиг баримтын шалгаруулалт

    2012 оны 8 сарын 20 - 9 сарын 7

    Хүсэлт гаргасан оюутнуудын материалыг цахим байдлаар хүлээн авч, хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудын дагуу шүүлт хийнэ.

    Бүрдүүлэх материалуудыг хавсарган
    scholarship.energyresources.mn цахим хаягаар анкет бөглөнө.

    2

    Асуудал шийдвэрлэх чадварын тест

    2012 оны 9 сарын 9

    Хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудыг хангасан оюутнуудаас тестийн шалгалт авна. Шалгалт өгөхийн өмнөwww.energyresources.mn цахим хаягаар зочилж дадлагын тесттэй танилцан, бэлтгэнэ.

    3

    Ярилцлагын шалгаруулалт

    2012 оны 9 сарын 12

    2-р шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж 30 хүртэлх оюутныг шалгаруулна.

    4

    Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа

    2012 оны 9 сарын 15

    Шалгаруулалтад тэнцсэн 30 хүртэлх тооны оюутанд тэтгэлэг гардуулна.

Та хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэтгэлэг хүсэгч оюутаны бүртгэлийн материалыг зөвхөн www.energyresources.mn хаягаар хүлээн авна. Доорх материалуудыг хавсаргасан байна.

  • Цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Суралцсан жилийн дүнгийн хуулга /сургалтын албанаас баталгаажуулсан хуулбарт үнэлгээний голч дүнг тодорхой гаргасан байх/
  • 1-р курсын оюутны хувьд элсэлтийн шалгалтын батламж хуудас
  • Оршин суугаа газрын тодорхойлолт


Ерөнхий зохион байгуулагч:

Энержи Ресурс ХХК

 

Affiliated schools