link

“ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА БА БОЛОВСРОЛЫН ИННОВАЦИ, МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАР” сэдэвт Олон улсын сургалт, семинар болно
2012-09-06 00:52 Админ

“ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА БА БОЛОВСРОЛЫН ИННОВАЦИ, МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАР”  сэдэвт олон улсын сургалт, семинар болно

 Тус сургууль нь АНУ-ын Махаришийн Менежментийн Их сургууль(ММИС)-тай хамтран 2012 оны 9-р сарын 19-21-ны өдрүүдэд  дээрх сэдвээр олон улсын сургалт, семинарын зохион байгуулах гэж байна.

 Энэхүү сургалт семинараар ММИС-ийн нэр хүндтэй эрдэмтэн профессорууд хүний хөгжлийн шинэ хандлага, инноваци, манлайллын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх, боловсролын шинэ хандлага болоод буй хүнийг дан ганц сургаад зогсохгүй  зөв хүн болж төлөвших, өөрийн бие, оюуны чадавхиа нээж, бүрэн дүрэн ашиглах, сэтгэл хангалуун, стресс бухимдалгүй ажил, амьдралаа зохицуулах, зохион байгуулах чадвар мэдлэг олгоход чиглэсэн Ухамсарт суурилсан боловсрол (Consciousness Based Education), түүний арга техникийн талаар нэн сонирхолтой лекц  унших ба хүний уураг тархины чадавхи, үүрэг функц, далд ухамсарын чиглэлээр олон жилийн туршид явуулж ирсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүдээс танилцуулна.

 Түүнчлэн удирдах ажилтнууд, менежерүүдийн манлайллын ур чадвар, уураг тархины үйл ажиллагааг “Electroencephalogram (EEG)” аппаратаар хэмжиж тодорхойлох чиглэлээр үзүүлэх сургууль хийж цаашид энэ хүрээнд монголын эрдэмтэд судлаачид, бизнесийн байгуллагуудтай хамтран ажиллах боломж, арга замын талаар хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулах юм. 

 Сургалтын төгсгөлд оролцогчдод ШУТИС, ММИС-ийн хамтарсан Сертификат олгоно.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийг эндээс татаж авна.

Монгол татах      

Англи татах        

 КтМС-ийн Эрдэм шинжилгээ, ииновацийн алба

Affiliated schools