link

ШУТИС-ийн МС-ийн нэрэмжит Шатарын багийн II тэмцээний удирдамж
2012-09-25 01:39 Админ

Нэг. Тэмцээний зорилго

 Шатрын спортыг сурталчлах, аварга баг тамирчдыг тодруулах тэдгээрийн ур чадварыг дээшлүүлэх, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  ШУТИС-ийн оюутны шатрын шигшээ багийг шинээр зохион байгуулахад оршино.

Хоёр. Зохион байгуулагдах хугацаа

2012оны 9-р сарын 28-ны өдөр

Гурав. Багийн бүрэлдэхүүн

Тэмцээнд  ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудаас нэг эмэгтэй хоёр эрэгтэй тамирчидтай тус бүр нэг баг оролцох бөгөөд багийн гишүүн нь тухайн сургуулийн үндсэн оюутан байх шаардлагтай.

Дөрөв. Техникийн зөвлөгөөн

Техникийн зөвлөгөөний хурал 2012оны 9-р сарын 27-ны өдөр 16 цагаас 1-414б  тоот өрөөнд болно. Баталгаажуулсан мэдүүлгийг багийн ахлагч өөрийн биеэр авч ирнэ

                    Жич: Гадны хүн тоглуулсан тохиолдолд уг багийг тэмцээнээс хасна.

 

Тав. Мэдүүлгийн загвар

Овог нэр

Оюутны код

Спортын зэрэг

Үүрэг

Эрүүл мэнд

1

 

 

 

 

 

Affiliated schools