link
ШУТИС-ийн Аэробик гимнастикийн баг тамирчид 2012 оны 6-р сард Болгар улсын Софи хотноо зохиогдсон 2012 оны ДАШТ -ээс ХҮРЭЛ медаль хүртэж ШУТИС-ийн нэрийг өндөрт гаргаж, Монгол улсын төрийг далбаагаа мандуулсан билээ.
Манай баг тамирчид ДАШТ –ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2013 онд зохиогдох “ДЭЛХИЙН ТОГЛОЛТ”-нд оролцох эрхийг Монголын баг түүхэнд анх удаа авсан юм.
Дэлхийн тоглолтыг Олон Улсын Олимпийн Хорооноос 4 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд 2013 оны 7-р сард Колумб улсын Кали хотноо ШУТИС-ийн нэрийн өмнөөс оролцох баг тамирчдын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Өөртөө илгэлтэй, авъяслаг оюутан залуус та бүхнийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Тавигдах шаардлага:
/Шалгаруулалт үзэгчгүй явагдана./
Сонгон шалгаруулалт 2012 оны 10 -р сарын 10 -ны өдөр ШУТИС-ийн хичээлийн I байрны хурлын танхимд 18:00 цагт болно.
Бүртгэлийг 10 -р сарын 10 -ны 15:00 цаг хүртэл Оюутны Холбооны Е-206 тоот өрөөнд хүлээн авна.
Бүрдүүлэх материал: 2% цээж зураг, анкетын хамт
ЖИЧ: Анкетыг Оюутны холбооноос болон ЭНДЭЭС татаж авна уу.