link

Бассейнд бүртгүүлсэн багш нарын анхааралд
2012-10-18 17:48 Админ

“Чингис” зочид буудлын усан бассейн нь 10-12 м урттай, 120 см-ийн гүнтэй тул эрүүл мэндээ анхаарахад болон эхлэн суралцагчидад тохиромжтой. Эрэгтэй групп мягмар, пүрэв гаригуудад 19 цагаас, бямба гаригт 14 цагаас орох бөгөөд 10 сарын 23-нд  эхэлнэ. Эмэгтэй группүүд мягмар, пүрэв гаригуудад 17, 18 цагуудаас, бямба гаригт 15, 16 цагуудаас сонгон орох бөгөөд 10 сарын 23-нд  эхэлнэ. Бассейнд хичээллэхэд цагаан хорхой, мазок, арьс өнгөний шинжилгээг заавал өгөх шаардлагатай. Шинжилгээг II эмнэлэгийн “Express” төвд ажлын өдрүүдэд  08-16 цагийн хооронд өгч болохоос гадна бусад эмнэлэгүүдэд өгөх боломжтой. Бассейнд хичээллэхдээ усны малгай, нүдний шил, усны хувцас /эмэгтэйчүүд битүү усны хувцас/, даавуун биш шаахай, бие угаах хэрэглэл бэлдэж ирнэ. Шинжилгээний бичиг, төлбөрийг 10 сарын 18-22 нд БТСТ-ийн багш М.Бат-Очир хураалгана уу.

НТС-БТСТ

Affiliated schools