link

“Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
2012-10-18 18:02 Админ

ШУТИС, Барилгын Инженер Архитектурын сургуулийн Геотехникийн профессорын багаас жил бүр зохион байгуулдаг “Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” сэдэвтэй онол, практикийн VI бага хурал, семинар 2012 оны 11-р сарын 24-ны өдөр ШУТИС-ийн номын сангийн хурлын зааланд болно. Хурал дараах чиглэлүүдээр явагдана. Үүнд:

  1. Иргэний ба үйлдвэрийн барилгын геотехникийн асуудлууд;
  2. Бетоны технологи, коррозийн судалгаа;
  3. Зам, гүүрийн байгууламжийн геотехникийн асуудлууд;
  4. Усны барилга байгууламжийн геотехникийн асуудлууд.

 

Хуралд тавих илтгэл, ЭШ-ний өгүүлэлээ 2012 оны 11-р сарын 15-ны дотор ddashjamts@yahoo.com, jamts_altaa@must.edu.mn  хаягаар электрон хэлбэрээр явуулна уу.

 

Хурал зохион байгуулах комисс.

Affiliated schools