link

ТАЙВАНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
2012-10-23 19:34 Админ

ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО :

Тайван-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс олгож буй Тайваны боловсролын сангийн тэтгэлэг нь - Их дээд сургуульд суралцаж буй амьдралын боломж тааруу, сурлага сахилга бат сайтай тэргvvний оюутнуудыг дэмжих, цаашид єєрийн орны Их дээд сургуулиудад суралцуулахад нь дэмжлэг vзvvлэх зорилгоор олгодог тэтгэлэгт 2003 оноос эхлэн ШУТИС-ийн оюутнууд хамрагдаж байна.
Тайваны ЗГ-аас энэ тэтгэлэгийг жилд 2 удаа олгодог.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сурлагын амжилт нь тогтвортой сайн байгаа оюутнуудыг цаашид дахин хамруулах зарчмыг тэтгэлэг олгогч нь баримталдаг.

Тайваны тэтгэлэгт хамрагдах оюутны бvрдvvлэх
материал

  1. Сургуулийн тодорхойлолт :
    Сургуулийн албан бланкан дээр дэд захирлын гарын vсэг бvхий дэлгэрэнгvй тодорхойлолт, тухайн тэтгэлэгт хамруулахыг хvсч уламжилсан байх
  2. Сурлагын дvнгийн тодорхойлолт /зөвхөн сүүлийн улирлын дүн монгол болон  англиар дvнг хавсаргах /
  3. Цагдаагийн газрын тодорхойлолт
  4. Иргэний vнэмлэхний хуулбар /ноториатаар баталгаажуулсан байх/
  5. Оршин суугаа Засаг захиргааны нэгжээс –тухайн єрхийн ам бvл, єрхийн гишvvдийн дэлгэрэнгvй тодорхойлолт, мєн орлогын талаар тодорхойлолт
  6. Цээж зураг 4 хувь

 

Жич: Сүүлийн улирлын дүн 3,80-аас дээш байх

Материалыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны 15 цаг хүртэл  ШУТИС-ийн Т-306 тоотод хүлээн авна. Холбогдох утас: 11-324085,  11-324590-1045

Affiliated schools