link

“Англи хэлний сарын аян” эхэллээ
2012-10-29 23:21 Админ

Зорилго: ШУТИС-ийн нийт оюутан залуусдаа англи хэл сурах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, тэдгээрийн оролцоог дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, аливаа асуудлыг олон талаас нь харах чадварыг хөгжүүлэх, оюутан залуусын авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэн, чадварлаг оюутнуудыг дэмжин урамшуулахад оршино.

Зохион байгуулах үйл ажиллагаа:

1.    Эссэ бичлэг

Сэдэв:  I’m e student (онлайнаар суралцах боломж)

Тавигдах шаардлага: Эссэ бичих ерөнхий шаардлагын дагуу 400 – 600 үгэнд багтаан бичсэн байх. 

Эссэг хүлээн авах, шалгаруулах хугацаа: 

  • 2012 оны 10-р сарын  29 – 11-р сарын 16 -ны өдрүүдийн 1100 – 1800 цаг хүртэл ШУТТНС-гийн Е-206 тоот өрөөнд хүлээн авна,
  • 2012 оны 11-р сарын 22-ны өдрийн 17:00 цагт  ШУТИС-ийн төв байр, хурлын танхимд шалгарсан эссэг танилцуулан, шагнал гардуулна.

Шагнал,  урамшуулал:

1-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

2-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

3-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

2.    Spelling

Хугацаа:  2012 оны 11-р сарын 06-нд 13:00 цаг

Бүртгэл:  2012 оны 11-р сарын 01 – 11-р сарын 05– ны 18:00 цаг хүртэл

Шагнал,  урамшуулал: Түрүүлсэн 1 оюутанд  Өргөмжлөл,  дурсгалын зүйл

3.    Англи дууны тэмцээн

Хугацаа:  2012 оны 11-р сарын 13-ны 11:00 цаг

Бүртгэл:  2012 оны 11-р сарын 05 – 11-р сарын 09 – ний 18:00 цаг хүртэл (Дууныхаа понограммыг авчирна уу. )

Шагнал,  урамшуулал:

1-р байр: Цом,  өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

3-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

4.    Илтгэл

Сэдэв:  Оюутны амьдралыг хэрхэн сайжруулах вэ?

Тавигдах шаардлага:

  • Сонгосон сэдвээрээ Presentation бэлтгэж  илтгэлээ 5-8 минутад   багтаан тавих,
  • Өөрийн танилцуулга болон яагаад энэ сэдвийн үндэслэлээ 1 минутад тайлбарлах,
  • Сонгосон сэдвээ утгын алдаагүйгээр илэрхийлж чадсан эсэх. Ашигласан материал, гарын авлагын жагсаалтыг хавсаргах.

Хугацаа:  2012 оны 11-р сарын 15-ны өдрийн 10:00 цаг

Бүртгэл:  2012 оны 11-р сарын 12 – 14 өдрүүдийн 1230 – 1800 цаг хүртэл

Шагнал,  урамшуулал:

1-р байр: Өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

3-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

5.    Алтан хонх

Тавигдах шаардлага:

  1. Бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгарсан 3 оюутан
  2. Бүрэлдэхүүн сургууль бүрийн Оюутны зөвлөлөөс 1 гишүүн
  3. Оюутны холбооны Гүйцэтгэх хорооны алба бүрээс 1 гишүүн

Хугацаа:  2012 оны 11-р сарын 20-ны өдрийн 13:00 цагт

Бүртгэл:  2012 оны 11-р сарын 12 -  19-ний өдрүүдийн 18:00 цаг хүртэл

Шагнал,  урамшуулал: 1-р байр: Өргөмжлөл, дурсгалын зүйл

6.    ШУТИС-ийн англи хэл дээрх анхдугаар Мэтгэлцээний тэмцээн

Сэдэв: 

1   -  р шат: Тухайн үед сэдвийг зарлана

2   – р шат: Тухайн үед сэдвийг зарлана

3   – р шат: Тухайн үед сэдвийг зарлана

Тавигдах шаардлага:

  • Баг бүр 2 гишүүнтэй
  • Тайзны соёлтой байх.

Хугацаа:  2012 оны 11-р сарын 22-нд 11:00 цаг

Бүртгэл:  2012 оны 11-р сарын 12 – 11-р сарын 19 – ны 18:00 цаг хүртэл Техникийн зөвлөгөөн: 2012 оны 11-р сарын 20-ны 18:00 цагт ШУТТНС-ийн Е-206 тоот буюу Оюутны холбооны өрөөнд болно. / Багийн гишүүдийн оюутны үнэмлэхний хуулбар, 1%  цээж зурагтай ирнэ үү /

Шагнал,  урамшуулал:

1-р байр: Цом,  өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

3-р байр: Өргөмжлөл,  дурсгалын зүйл

Хамрах хүрээ:  ШУТИС-ийн нийт оюутан

Хаана:  ШУТИС-ийн төв байр, хурлын танхимд

Шүүгч: ШУТИС-ийн Англи хэлний  тэнхимийн багш нар, мэргэжлийн зарим шүүгчид болон Оюутны холбооны төлөөлөл  

Жич: Бүртгэлийг тэмцээн тус бүрийн заасан хугацаанд  ШУТТНС-ийн Е-206 тоот буюу Оюутны холбооны өрөөнд авна.

Холбоо барих утас:  99316137,  94244872, 99173217

Affiliated schools