link
ШУТИС-ийн эрдэмтэн багш, профессоруудын дунд уламжлал болон зохиогддог "Тэргүүний техник, технологийн бүтээл шалгаруулах уралдаан"-ыг энэ сарын 06-08-ны өдрүүдэд 5 дахь удаагаа амжилттай зохион явууллаа. Тус уралдаанд оролцсон бүтээлүүдээс тэргүүний техник технологийн бүтээлийг шалгаруулж, байр эзлүүлэн, шилдгээр тодрууллаа. Үүнд: Тэргүүний техник технологийн бүтээлээр: I байр. ЭХИС-ийн тэргүүлэх профессор С.Батмөнх, эрдэм шинжилгээний ажилтан Д.Балдандорж нарын "Нүүрс усны суспензэн түлш үйлдвэрлэх технологи" бүтээл, II байр. ХИБС-ийн дэд профессор Ч.Цэнд-Аюушийн "Сүүн хүчлийн бичил биетний цэвэр өсгөвөр" бүтээл, III байр. МХТС-ийн багш Х.Чулуунбандийн "Телевиз болон радио сувгийн дамжуулах станц" бүтээл, Тусгай байр БИАС-ийн ахлах багш асан Г.Золжаргал, Зураг төсөл судалгааны төвийн захирал Э.Пүрэв-Эрдэнэ, тэргүүлэх профессор И.Гончигбат нарын "ШУТИС-ийн номын сангийн цогцолборын архитектур хийц, технологийн шийдэл" бүтээл, Тусгай байр ҮТДС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн профессор Г.Надмидын "Торомны ноолууран бүтээгдэхүүн" бүтээл, Тусгай байр МИС-ийн зөвлөх профессор С.Ишбалжирын "Монголын оньсон техникийн инженерийн хийц" бүтээлүүд тус тус шалгарлаа. Технологи дамжуулалт патентийн төв
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship