link
2009 оны 11 сарын 16-нд НХХЯамын дэд сайд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслөөр ШУТИС дээр байгуулагдсан Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Дэд сайд ШУТИС-ийн удирдлагуудтай уулзан өөрийн яамны хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн байна. Уг уулзалтанд НХХЯамын дэд сайд Нямхүү, мэргэжилтэн Эрдэнэчимэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга Батмөнх, мэргэжилтэн Мөнхтогтох, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Батбаатар, мэргэжилтэн Эрдэнэзул, ШУТИС-иас ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ганзориг, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн эрхлэгч Л.Баяр-Эрдэнэ нар оролцлоо. Дэд сайд төвийн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зарим нэг зөвлөгөөг өгч, бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Үйл ажиллагаатай холбоотой фото:




RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship