link

“ТОЁОТО-ШУТИС” Сургалтын сангийн тэтгэлэгт хөтөлбөр
2013-10-11 22:29 Админ

Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Япон улсын Тоёота Корпораци, Техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

“Тоёота-Мотор корпораци”-аас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр “ТОЁОТО-ШУТИС” Сургалтын санг үүсгэн байгуулсан бөгөөд сурлага, сахилга батаар тэргүүний, амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад гол зорилго оршидог.

Тавигдах шаардлага:

  • 4 улирал дараалан амжилттай суралцаж буй бакалавр түвшний оюутан байх;
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, cургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх;
  • Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно.

Тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  1. Бакалаврын шатны сургалтын өдрийн ангийн оюутнууд хамрагдах эрхтэй.
  2. Тэтгэлэг авах болзол хангасан оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд сонгон шалгаруулалт хийж тодорхойлно.
  3. Өмнөх хичээлийн жилийн үзүүлэлтээр тэтгэлэгт хамрагдана.

Бүрдүүлэх материал:

  • Анкет бөглөсөн байх;  Анкет татаж авах
  • Сургалтын төлбөрийн хэлбэрийг тодорхойлсон Сургалтын албаны тодорхойлолт;
  • Уралдаан тэмцээн, шагнал, урамшуулал, батламжийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
  • Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт;  

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ;
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/; 
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт;

  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/;

Материалыг 2013 оны 10-р сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл  ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба /ШУТИС-ийн төв байрны 3 давхарт 327 тоот/-д хүлээн авна. Лавлах зүйл байвал 315561 утaс болон studentservice@must.edu.mn холбогдоно уу.

Affiliated schools