ШУТИС нь Чонбүкийн Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд Chonbuk– National Institute for International Education /NIIED/ боловсролын байгууллагаас зарлаж буй оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Тус тэтгэлэгийн зорилго:
Сурлага, сахилга бат, урлаг спортод амжилт гаргасан оюутнуудад сурч боловсрох боломжоор нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Чонбүкийн Үндэсний Их Сургууль нь 15 бүрэлдэхүүн сургуульдаа ШУТИС-д инженерийн чиглэлээр сурч буй 7 оюутанг сонгон шалгаруулна. Суралцах хугацаа нь 2014 оны хичээлийн жилийн 3 сараас 2014 оны 12 сар хүртэл.
Тэтгэлэгийн хэмжээ. Үүнд:
Амьжиргааны зардал 800,000 вон /1 сарын/
Ирэх буцах зардал 720,000 вон
Даатгал 20,000 вон /1 сарын/
Нэг удаа олгогдох хэрэглээний зардал 200,000 вон багтсан болно.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд нь доорх шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Тэтгэлэгийг зөвхөн ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтанд 2-оос доошгүй семестрт сурсан оюутнуудад хамрагдана.
- Оюутнууд нь сурч буй сургуульдаа 3.2 ба түүнээс дээш дүнтэй, бүх хичээл дээр A, B дүнтэй суралцсан байх.
- Оюутнууд нь өмнө нь засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй.
- Солонгосын 2 их дээд сургуульд зэрэг өргөдөл гаргаагүй байх
- Солонгос хэлний TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй байх мөн Англи хэлний олон улсын шинж чанартай TOEFL, IELST шалгалтыг зохих түвшинд амжилттай өгсөн гэрчилгээ материалыг хавсаргах
- Солонгос улсын болон 2 улсын иргэншилтэй оюутнуудад хамаарахгүй.
Бvрдvvлэх материал:
- Суралцагчийн сурч буй сургуулийн тодорхойлолт
- Тэтгэлэг авахыг хүсэгчийн анкет
- Дүнгийн жагсаалт сурлагын бичиг баримт
- Холбогдох тэнхим, профессорын багийн багшийн тодорхойлолт
- Суралцагчийн суралцах хугацаандаа амжилттай оролцсон уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж
- Суралцагчийн өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл,
- Оюутны өөрийн сургалтын төлөвлөгөө
Анхаарах зүйл:
- Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нь суралцсан семестрээ дуусгаад 30 хоногийн дотор нутаг буцсан байх ба буцаагүй тохиолдолд замын зардал олгохгүй.
- Суралцаж байх хугацаандаа 16 хоногоос дээш Солонгос улсаас гадагшаа зорчсон тохиолдолд амьжиргааны тэтгэлэг олгохгүй.
Анхааруулга: Материалыг Англи хэл дээр эсвэл Солонгос хэл дээр гаргацтай тодорхой бичсэн байх!
Дараах файлнаас анкет болон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Материалыг 2013 оны 12-р сарын 27-ны дотор ГХА-д бүрдүүлж өгнө үү.
Дэлгэрэнгүйг 1-218 тоотод ирж авна уу.
Утас 329081
ГХА