link
ШУТИС-ийн оюутны холбоо шинээр ашиглалтанд орсон номын сангийн байрны хоёр давхарт өөрсдийн гэсэн өрөөтэй боллоо. Тус өрөөг хүлээн авах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 18-ны өдөр номын сангийн байранд болсон юм. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эдийн засаг нийгмийн хєгжлийн проректор Б.Даваасvрэн болон оюутны холбоог удирдаж байсан үе үеийн тэргүүнүүд, оюутны холбооныхон оролцлоо. Энэ үеэр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нээлтийн туузыг хайчилж өрөөний түлхүүрийг нь Оюутны холбооны тэргүүн Баярбилэгт гардуулан өгсөн. Мөн тус арга хэмжээний үеэр оюутны холбоог удирдаж байсан тэргүүнүүдийг хүлээн авч хүдэтгэл үзүүлсэн. ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн





RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship