link
ШУТИС-д Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Бэй.Мун Хан "Утасгүй холбоо" мэргэжлээр "Олон өртөөлөлттэй хөдөлгөөнт WiMAX системийн бодит үзүүлэлтийн судалгаа" сэдвээр диссертаци бичиж Техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Арванхоёрдугаар сарын 25 өдөр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн Бэй.Мун Ханийг хүлээн авч дипломыг нь гардуулан өглөө. Бэй.Мун Хан нь Монгол Улсад ажиллаж амьдардаг юм байна. ШУТИС-д хоёр гадаадын иргэн докторын зэрэг хамгаалсан бөгөөд хоёулаа БНСУ-ын иргэн ажээ. Канг. Жунг Сан нь "Утасгүй холбоо" мэргэжлээр "Тархмал спектрт радио сувгийн хэмжилтийн системийг ашиглан долгоины тархалтыг хэмжэх" сэдвээр докторын зэрэг хамгаалсан ажээ. Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн 

ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship