link
ШУТИС-д нэгдvгээр сарын 12-ны єдєр АНУ-ын Аризонагийн Их Сургууль болон тус улсын хамгийн том нүүрсний компани болох “Пибади”-гийн төлөөлөгчид зочиллоо. Аризонагийн их сургуулийн Уул уурхай, геологийн инжененрийн тэнхмийн эрхлэгч Проф.Мэри М.Поултон, “Пибади Энержи” компаний монголын үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Дл Лобб нар дагалдан яваа хүмүүсийн хамтаар ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректор Т.Батбаяртай уулзалт хийлээ. Уулзалтын гол зорилго нь “Пибади” компанийн тэтгэлгээр Аризонагийн Их Сургуульд магистрант оюутан элсүүлэх зорилготой ажээ. Тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд суралцаж байх хугацаандаа “Пибади” компанид ажиллах боломжтой юм. Мєн сургалтаа дуусгаад “Пибади”-гийн монгол дахь салбарт үргэлжлүүлэн ажиллах боломж нээгдэж байгаа гэнэ. Цаашид хамтарсан судалгаа, шинжилгээний ажил явуулах, лаборатори байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School