link
МИС-ийн гадаад хэлний тэнхимээс энэ оны нэгдүгээр сарын 11-12-ны өдөр нийт багш нарын дунд “English days” өдөрлөг зохион байгууллаа. Уг англи хэлний өдрийг гадаад хэлний тэнхим, сургуулийн захиргаатай хамтарч зохион байгуулсан юм. Эхний өдөр бүх багийн мэндчилгээ, багийн болон багш нарын танилцуулга, Англи хэл дээр 15 минут хичээл заах болон асуултанд хариулах хөтөлбөрүүдээр явагджээ. Тус арга хэмжээг зохиох болсон зорилго нь багш нарын англи хэл сурах сонирхлыг төрүүлэх, англи хэлний мэдлэгийг нь сэргээх, хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, англи хэлний түвшинг тогтоох зорилгоор зохион байгуулжээ. Багуудын мэндчилгээ болон хичээлээ заахдаа компьютерийн сүүлийн үеийн программыг ашиглаж англи хэлийг зохих түвшинд чадварлаг өвөрмөц, сонирхолтой бүтээлч хэлбэрээр явуулсан нь маш сонирхол татахуйц байлаа.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship