link
ШУТИС-ын “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд “Төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх ” сургалт ҮТДС дээр 2010 оны 02-р сарын 20-ноос явагдаж эхэллээ.
Тус сургалт нь ШУТИС-ын оюутнууд өндөр чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэхээс гадна нийгмийн дунд болон албан ажлын орчинд биеэ ажил хэрэгч байдлаар соёлтой авч явах, өөрийгөө зөв таниулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Сургалтын эхний хэсэг “Гоо сайхан имидж бүрдүүлэлт” сэдэвтэйгээр ҮТДС-ийн Хувцас судлал, дизайны салбарын багш нарын явуулж байгаа бөгөөд ХБС, МТС, ҮТДС, ЭХИС, УУС, БИАС, МХТС зэрэг сургуулиудын оюутнуудыг хамрагдаж байна.Энэ сургалт нь 02 сарын 27, 28 өдөр 9.30-17.30 цагийн хооронд үргэлжлэн явагдах болно.
Сургалтыг ШУТИС-ын “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс санхүүжүүлж байгаа тул оюутнууд үнэ төлбөргүй суралцаж байгаа юм.
Сургалтын хоёрдугаар хэсэг нь “Хувцаслалт, биеэ авч явах соёл” сэдэвтэйгээр
2010 оны 03-р сарын 6- нд 9.30-17.30
2010 оны 03-р сарын 7- нд 9.30-17.30
2010 оны 03-р сарын 13- нд 9.30-17.30
2010 оны 03-р сарын 14- нд 9.30-17.30-нд явагдах тул та бүхнийг сургалтанд оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2010 оны 03-р сарын 5-ыг хүртэл ҮТДС-ийн 211 тоот
өрөөнд эсвэл uranchimegcsc@yahoo.com хаягаар буюу 99185045
утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea