link
ШУТИС-ийн хамт олон дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ШУТИС-ийн бүрэлдэхүүн 8 сургууль, номын сан, эрүүл мэндийн төв, оюутны хөгжил, үйлчилгээний алба, е-нээлттэй институт өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг хэвлэл мэдээллийн салбарынханд танилцуулахаар дэлгэн тавижээ.
Түүнчлэн проректор Т.Намнан “ШУТИС-ийн өнөөгийн төлөв, хэтийн зорилт”, проректор Х.Энхжаргал “Инженерийн боловсролын шинэчлэл”, проректор Ч.Баасандаш “Эрдэм шинжилгээ, судалгаан ажил”, проректор П.Жаргалтуяа “Гадаад харилцаа хамтын ажиллагаа”, тэргүүн проректор Д.Батчулуун “Санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжил”-ийн талаар товч танилцуулга хийв. Уулзалтанд БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, ахлах сургууль, Коосен технологийн коллежийн захирал, газрын дарга, албадын дарга нар оролцлоо. Уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага хийж, “Meal plus” оюутны жишиг зоогийн газартай танилцуулав.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea