link
ШУТИС-ийн ГХИ-ийн ахлах багш Далхжав овогтой Баярмаа “Хуулбарлан орчуулсан нэр томьёоны бүтэц, утгазүйн судалгаа” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг 2014 оны 09 сарын 24-ний өдөр амжилттай хамгааллаа. Мэдээлэл холбооны салбарт хэрэглэгдэж буй нэр томьёоноос хуулбарлан орчуулсан үг хэллэгийг бүтэц утгын хувьд задлан үзсэнд уг судалгааны ажлын шинэлэг тал орших бөгөөд цаашид монгол нэр томьёо боловсруулах, түүнийг тогтолцоотой, шинжлэх ухааны үндэслэлтэй болгох, их дээд сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүн болон цаашдын судалгааны ажилд тодорхой хувь нэмэр оруулахад судалгааны ажлын ач холбогдол оршино гэж үзэж байна. Д.Баярмаа танд докторын зэрэг амжилттай хамгаалсанд нь баяр хүргэхийн хамт цаашдын эрдэм судлалын их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Шинэхэн доктортоо нийт хамт олныхон зүгээс баяр хүргэе!
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship