link

ШУТИС-ийн ГХИ-ийн “Хятад хэл, соёлын өдөрлөг” болов
2014-10-04 00:53
2014-2015 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын улс тунхагласаны баярыг тохиолдуулан “хятад хэл, соёлын өдөрлөгийг 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ГХИ-ийн хятад хэлний ангийн багш, оюутнууд гурав дахь жилдээ амжилттай зохион явууллаа.
Энэхүү арга хэмжээнд ГХИ-ийн захирал Т.Батбаяр, дэд захирал Ц.Энхбаатар, ази судлалын тэнхимийн эрхлэгч проф. Ч.Туул, Күнзийн сургуулийн монгол талын захирал М.Чимэдцэеэ, хятадын соёлын төвийн захирал Жан, профессор багш, оюутнууд оролцлоо.
2013-2014 оны хичээлийн жилийн зуны хэлний дадлага хийсэн дөрөвдүгээр ангийн оюутнууд болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 4-р ангийн оюутан Э.Саруулзаяа, 3-р ангийн оюутан Б.Төгөлдөр нарын танилцуулгыг онлайн хэлбэрээр, 1-4 дүгээр ангийн оюутнуудын бүтээсэн ханын сонинг танилцууллаа.
Мөн хятад хэлний ангийн оюутнууд өөрсдийн бэлтгэсэн тоглолтыг үзүүлж, хятадын уламжлалт ногоон цай, хань үндэстний хоолоор дайлсан нь энэхүү арга хэмжээний бас нэгэн онцлог байлаа.
Хятад хэл соёлын өдөрлөгийг нээж дэд захирал Ц.Энхбаатар, ази судлалын тэнхимийн эрхлэгч проф. Ч.Туул нар үг хэлэв.
 
 
Хятад хэл, соёлын өдөрлөгт идэвхитэй оролцсон багш, оюутнууд болон хүрэлцэн ирж үзэж сонирхсон эрхэм хүндэт зочид, багш, оюутнууддаа талархлаа илэрхийлье.

Affiliated schools