link

“ДАХИН ХЭРЭГЛЭЕ, АХИН АШИГЛАЯ” сэдэвт уралдаан болон сайн дурын ажилд оюутнуудыг оролцохыг урьж байна
2014-10-08 17:10
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль Орчны баг, “Технож Бизнес инкубатор Төв” хамтран “Дахин Хэрэглэе, ахин ашиглая” сэдэвт уралдааныг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Дахин ашиглах боломжтой үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодол, өөдөс хаягдалыг ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, бүтээл гаргах оюутан сурагчид, уран бүтээлчид, гар урлаач, иргэдийн бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж, байгаль орчноо цэвэр эрүүл байлгах, амьдарч буй орчноо тохижуулах улмаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагааг олон нийтэд түгээн сурталчилах амьдралд хэрэгжүүлэхэд энэ уралдааны зорилго оршино.
Технож Бизнес инкубатор Төв”-ийн захирал Г.Галаарийдий “Хүний хөгжил” хичээлийн лекцэнд хүрэлцэн ирж оюутнуудад “Алдагдал хаягдлыг алт болгоё” төсөл болон “Дахин Хэрэглэе, ахин ашиглая” сэдэвт уралдааны талаар дэлгэрэнгүй танилцуулж оюутнуудыг сайн дурын ажилд оролцохыг урилаа.
“Дахин Хэрэглэе, ахин ашиглая” уралдаан болон “Алдагдал хаягдлыг алт болгоё” төслийн сайн дурын ажилд оролцох сонирхолтой оюутнууд дэлгэрүүлж үзнэ үү.
Мөн www.Incubator.mn хаягаар орж үзнэ үү.
 
Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Affiliated schools