link
МОНГОЛ ОРНЫ ГЕОТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙН СУДАЛГААНЫ АСУУДЛААР ИНЖЕНЕРҮҮД НОМЫН ДУУ СОНСЛОО
"Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд" сэдэвт онол практикийн бага хурал, семинар боллоо. ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургуулийн дэргэдэх Геотехникийн судалгааны төвөөс санаачлан энэхүү арга хэмжээг2008 оны 11-р сарын 27-нд зохион байгуулсан юм. Энэ хурлаар монгол орны геотехникийн нөхцөлийн судалгааны ажлын явц үр дүнг барилга, авто зам, инженерийн шугам сүлжээ, уул уурхайн үйлдвэрийн инженерийн байгууламжийн барилгын төслийн ажлын жишээн дээр холбогдох судалгааны багуудаас явуулсан судалгаа турш илт, зураг төслийн ажлын практик дээр үндэслэн танилцуулж хэлэлцүүлэхийн хамт барилгын суурь байгуулалт, газар доорхи байгууламж, дэд бүтэцийн барилгын төсөл , ажил гүйцэтгэх технологийн талаар сургалт-семинар, хэлэлцүүлэг явагдсан. Уг арга хэмжээнд ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн тэргүүлэх эрдэмтэд, ЗТБХБ-ын яам , зарим эрдэм шинжилгээний болон барилга, уул, уурхайн үйлдвэр, байгууллагуудын удирдлагууд, менежрүүд илтгэл тавьж хэлцүүлэхийн хамт инженерүүдэд хичээл заалаа.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship