link
БНХАУ-ын Шанхайн ШУТИС-ийн Гадаад харилцааны дэд захирал Jin Xiaodong болон албаны бусад хүмүүс болох Hao Runke, Ge Bin, Ji Dongzhen нар 2+2 хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн ЭХС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр суралцахаар элссэн I, II дамжааны оюутнууд мөн Хятад хэлний багш нартай уулзаж санал солилцох ажлаар 9 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд ажиллаа.
Тэднийг хүлээн авах уулзалтанд ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав дэд захирал Б.Өлзий-орших, Цахилгаан техникийн салбарын эрхлэгч Ч.Нацагдорж болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш нар оролцлоо. Мөн 2+2 хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын чанарыг сайжруулах талаар 2+2 хөтөлбөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гарын үсэг зурахад ШУТИС-ийн Гадаад харилцаа хариуцсан проректор П.Жаргалтуяа, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Түмэннасан, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш Б.Энхжаргал, Д.Пүрэвдаш, А.Амаржаргал нар байлцлаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea