link

“Төмөрбетоны аян-2014”
2014-10-23 01:46
       ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн барилгын инженерийн салбараас жил бүр зохион байгуулдаг “Төмөрбетоны аян” 2014 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд амжилттай боллоо. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикыг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа гурван үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шат нь төмөрбетон аркийг төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, хоёрдугаар шат нь ханын илтгэл, гуравдугаар шат нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.
 
       Тус аяны уралдааныг “Ган харш” ХХК, “Монголын Барилгын инженерүүдийн холбоо ивээн тэтгэж оролцсон юм. Уралдааныг МБИХ-ны гүйцэтгэх захирал Б.Гантөмөр, “Ган харш” компаний инженер Д.Адъяадорж, Ариунбаяр, “Баганат өргөө” ХХК-ий дэд захирал Нанзаддорж нар шүүн, БАС-ийн профессор Я.Дүйнхэржав, ахлах багш М.Сугар, Д.Энхгэрэл нар бэлтгэн явуулав.
      Аянд 40 гаруй оюутны 8 баг оролцсоноос нэгдүгээр байр “Эврика”, хоёрдугаар байр “Modern Engineers”,  гуравдугаар байр “Эхлэл”, тусгай байрт “Interesting-PD”багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.
 
       Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, бүтээлд амжилт хүсье.

Affiliated schools