link
Монгол Улсын Засгийн газар 2008 оноос байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “байгаль, нийгмийн ухааны шагнал” /100 сая төгрөг/-ыг жил бүр хоёр хүртэл бүтээлд, өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байгууллага, иргэнд “технологийн дэвшлийн шагнал” /100 сая төгрөг/, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад “шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал" /цом/-ыг хоёр жил тутам тус бүр нэг бүтээлд олгож байхаар шийдвэрлэсэн болно.
Эдгээр шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ үү.
“Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам ”-тай танилцаж, бүтээлд тавих шаардлага, шагналд нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материалын талаар мэдээллийг авна уу. Холбоо барих утас: 263663, 267791
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship