link

“PROCON-2014” олон улсын програмчлалын олимпиадиас шагнал хүртлээ
2014-10-28 01:04
    Япон улсын Сэндай хотод зохион байгууллагдсан “NAPROCK PROCON-2014” олон улсын програмчлалын олимпиадад Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш А.Хүдэрийн удирдсан баг амжилттай оролцож тусгай байранд шалгарч шагнал хүртлээ.

    Энэхүү олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг. Монгол Улсад зохион байгууллагдсан шалгаруулалтанд түрүүлсэн МХТС-ийн баг 2014 оны 10 дугаар сарын 15-нд Япон улсыг зорьсон юм.
    Тус олимпиадын төгсгөлд 2015 онд олон улсын олимпиадыг зохион байгуулах эрхийг Япон улсын Нагасаки хотод авсан тухай танилцуулав.
    МХТС-ийн олимпиадад оролцсон багийн хамт олон болон удирдсан багш А.Хүдэр нарт ШУТИС-ийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж энэхүү амжилтаа улам ахиулан олон улсын аварга болохыг хүсэн ерөөе!

Affiliated schools