Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 375 жилийн ой 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, баярын парад Чингисийн талбайд энэ өдөр боллоо. Тус баярын “Парад шоу”-нд ШУТИС 270 гаруй багш, оюутнуудын бүрэлдэхүүнтэйгээр өндөр ач холбогдол өгч оролцжээ.
“Парад шоу”-нд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүрээс арван оюутан, мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн 100 гаруй оюутан сургуулийн өнгө төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэлийг өмсөж, флаш моб бүжгийн нэгдсэн хөдөлгөөн хийж Нийслэлийн ойд мэндчилгээ дэвшүүллээ. Мөн сургууль тус бүрээс эрдмийн зөвлөл, магистр, бакалаврын хувцастай 60 гаруй багш, оюутнууд, Ёс зүйн соёмбо клуб Монгол улсын туг, ШУТИС-ийн туг болон бүрэлдэхүүн сургуулийн тугийг намируулан оролцсон нь уг “Парад шоу”-ны өнгө төрхийг нэгээр нэмэгдүүлж байв.
Нэгдсэн үзүүлбэрийн үеэр Эзэн Чингис хааны гол талбайд МехТС-ийн багш, оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн уралдааны болон “Баагий” зэрэг олон төрлийн машины үзүүлбэрийг үзүүлэн жагсагчид болон ард иргэдийн омогшил бахархалыг төрүүлсэн юм.
ШУТИС-ийн багш, оюутнууд Нийслэлийн 375 жилийн ойн “Парад шоу”-нд жагсаж, Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн концерт үзэж, Шөнийн шоу тоглолтонд Хөтлөгчийн клуб, дуулаачийн клуб, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжгийн клубүүдийн авьяаслаг оюутнууд оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулжээ.
Тус “Парад шоу”-нд оролцох нэгдсэн зохион байгуулалтын ажлыг ОХҮА, Оюутны клубүүдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан байна.
“Парад шоу”-нд оролцсон нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
КЛУБҮҮДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ