link

ШУТИС болон “WITH” ТББ-ын хамтын ажиллагааны 20 жилийн ойн баяр боллоо
2014-10-31 22:11
ШУТИС болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага (ТББ) хамтын ажиллагааны 20 жилийн ой 10 дугаар сарын 29-ний өдөр болж, ШУТИС-д ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ёслолын ажиллагаанд БНСУ-ын “WITH” ТББ-ын ерөнхийлөгч Лий Юүн Сүк, дэд дарга Гуаг Миран, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лий Ир Ён, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Вүү Жи Сон, Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Со Ён Гён, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ү Дүн Вон, Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Эрүүл Мэндийн Яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг, ШУТИС-ийн ЭЗХ-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Сургалтын проректор Х.Энхжаргал, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Бизнес инноцвацийн газрын дарга Д.Хашбаяр болон гадаад, дотоодын олон зочид төлөөлөгч оролцлоо.
 
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд БНСУ-ын WITH” ТББ Монгол улсын боловсрол, нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд  1 тэрбум 200 сая гаруй төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийж, “Сургуулийн өдрийн хоол”-ны загвар гал тогоог УБ хот, аймаг, сумын түвшинд, “Эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох” сургалтын кабинетийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, харьяа амбулатор болон өрхийн эмнэлгийн хүрээнд, Эмнэлгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах жишиг гал тогоог Хан-уул Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд, Оюутны загвар хоолны газрыг ШУТИС-ийн хичээлийн төв байранд тус тус байгуулж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээл менежментийн орчин үеийн системийг нэвтрүүлж, Монгол Улсад хоолзүйч мэргэжилтэнг бэлтгэх ажилд идэвх зүтгэл гарган хамтран ажиллажээ. ШУТИС болон БНСУ-ын “WITH” ТББ-ын Монгол дахь үйл ажиллагаа Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн харьяа Шим тэжээл судлалын төвөөр дамжин хэрэгждэг юм.
 
ШУТИС болон БНСУ-ын “WITH” ТББ-ын хамтын ажиллагааны ойн баярын хурлын үеэр олон байгууллагууд талархал мэндчилгээ дэвшүүлж, “WITH” ТББ-д Монгол Улсын БШУ-ны яамнаас өргөмжлөл гардуулж, ШУТИС-ийн ректорын нэрэмжит шагналаар WITH” ТББ-ын дэд дарга Гуаг Миран, ШУТИС-ийн “MEAL PLUS” Хоолны газрын ерөнхий менежер Юүн Хян Сүкийг шагнаж, Нийслэлийн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Шим тэжээл судлалын төвийн Зөвлөх Ким Сонмиг, Шим тэжээл судлалын төвийн хамт олныг Эрүүл мэндийн яамны өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.
 
 
Мөн энэ өдөр “Сургууль, эмнэлгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн асуудал” сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулж Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн, хоолзүйч, хоолны эмч нар оролцлоо.
   
Монгол Улсад хоол шим тэжээлийн шинжлэх ухааны үндэс суурийг тавихад хамтран зүтгэсэн ШУТИС, Үйлдвэрлэлийн Тохнологийн сургуулийн хамт олон, нийт хоолзүйч, хамтран ажилласан байгууллагууддаа ШУТИС болон БНСУ-ын “WITH” ТББ хамтран ажилласны 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.
“MUST& WITH” FOREVER.
 
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ

Affiliated schools