link

Оюутаны дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн IV дахь удаагийн тэмцээнд оролцоод ирлээ
2014-11-04 19:28
Малайз улсад 2014 оны 10 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан IV дахь удаагийн Оюутны Дэлхийн Аварга шалгаруулах “Модон бөмбөг”-ийн тэмцээнд 14 орны 200 гаруй тамирчид оролцсоноос Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Цахилгаан системийн 5 дугаар курсын оюутан Г.Батбуян, Д.Мөнх-Оргил, УУАТИ-ийн 3-р курсын оюутан Ш.Батжаргал нар амжилттай оролцож хүрэл медаль хүртэж багийн дүнгээр нийт 14 орноос Монголын баг тамирчид шагналт 4-р байранд шалгарлаа.
Тус тэмцээнд ганцаарчилсан тоглолтонд Цахилгаан системийн 5-р курсын Д.Мөнх-Оргил финалын 8-д шалгарч багийн амжилтыг ахиулсанд нь баяр хүргэе.
   
ДаТС-ийн сургуулийн захирал Ц.Батбаатар Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт оюутануудыг хүлээн авч, сурлага спортын өндөр амжилт хүсэж сургуулийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнав. 
 
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдадаа
сурлага спортын өндөр амжилт хүсэн ерөөе!
 
ДаТС-ийн захиргаа
Суурь Шинжлэх Ухааны тэнхим

 

Affiliated schools