link

2014 Innovative Food Processing Technology Workshop in Taiwan” олон улсын хуралд оролцоод ирлээ
2014-11-08 00:49
Тайваны Пинтуны Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулд 2014 оны 10 дугаар сарын 19-25-ны хооронд зохион байгуулагдсан “2014 Innovative Food Processing Technology Workshop in Taiwan” олон улсын хуралд ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор Б.Энхтуяа, ахлах багш Ш.Нарантуяа, Б.Майзул нар оролцоод иржээ.
Тус хуралд Монгол, Энэтхэг, Бангладеш, Тайван, БНХАУ, Бельги, Камбож, Вьетнам, Тайланд, Индонез, Бирм, Малайз, Филлипин улсын нийт 30 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Манай төлөөлөгчид хурлын үйл ажиллагаанд “High protein-mineral supplementation from Mongolian breed cattle’s organ meat” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Мөн Пинтуны Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн Хүнс судлалын салбарын профессор Jenshinn Lin-тэй хүнсний аюулгүй байдлын чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцов. 
 
ҮТС-ийн ахлах багш Ш.Нарантуяа

Affiliated schools