link

“Амжилтын үндэс” илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний сургалт боллоо
2014-11-10 19:02
ШУТИС-ийн “Empowerment” клуб, “Төгс Голомт” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Амжилтын үндэс” илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний сургалтанд ШУТИС-ийн 40 оюутан оролцов. Сургалт 2014 оны 10 дугаар сарын 15-26-ны хооронд “Оюутны хөгжил”-ийн танхимд болж 6 удаагийн сургалтаар эхний 3 цагт илтгэх урлаг, дараагийн 3 цагт парламентийн мэтгэлцээний хичээл орсон юм.
Сургалтыг “Төгс Голомт” ТББ-ын тэргүүн А.Түвшинбаяр, Төгс Голомт ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Буяндэлгэр нар заан явуулсан бөгөөд сургалтын төгсгөлд нийт хамрагдсан оюутнуудад сертификат гардуулж, клубийн зүгээс хамтран ажилласан байгууллагуудад  талархал, дурсгалын зүйлс гардуулан өглөө.
 

ИЛТГЭХ УРЛАГ, МЭТГЭЛЦЭЭНИЙ EMPOWERMENT КЛУБ

“Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрдэг”

Affiliated schools