link

“Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэрхэн бичих” арга зүй сэдвээр нээлттэй семинар хийв
2014-11-11 17:04
Залуу багш, доктор, магистр оюутнуудад зориулсан “Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэрхэн бичих” арга зүй сэдвэт нээлттэй семинарыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба болон Гадаад харилцааны албанаас хамтран 2014 оны 11 дүгээр сарын 05-нд зохион байгууллаа.
 
Семинарт 87 багш хамрагдсан бөгөөд “Судалгааны аргачлал ба загварчлал” сэдвээрГадаад харилцааны албаны дарга доктор(PhD) Т.Ууганбаяр, “Эрдэм шинжилгээний өгүүллийн бичиглэлд гаргадаг нийтлэг алдаа, бичлэгийн стандартыг хэрхэн баримтлах” талаар ЭШАлбаны ахлах мэргэжилтэн доктор(PhD) А.Уранчимэг нар тус тус илтгэл хэлэлцүүллээ. Дараагийн цуврал семинар 12 сард зохион байгуулагдах тул багш нарыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нийт хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Та бүхний и-майл хаягаар илтгэлүүд хүрсэн болно. 

Affiliated schools