Хойд Хятадын Цахилгаан эрчим хүчний их сургуульд ШУТИС-ийн Сургалтын проректор Х.Энхжаргал, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжав, ахлах багш Г.Бэхбат нар 2014 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд айлчилж тус сургуулийн дэд захирал Сун Жунцуан, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Лю Юунциэн, Олон улсын боловсролын сургуулийн дэд захирал Дуан Чунмин нартай уулзлаа.

Сун Жунцуан дэд захирал хэлэхдээ “Хятадын төрийн тэргүүн Си Зинпин энэ оны 8 дугаар сард Монгол Улсад айлчилсан. Хятад, Монгол хоёр улс бүх талын стратегийн хамтын ажиллагааны харилцааг бий болгосон. Си Зинпин дарга Хятад, Монгол хоёр орны эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг чухалчлан анхаарсан нь манай хоёр эрчим хүчний сургуулийн зам болон чиглэлийг зааж өгсөн” гэж хэлсэн байна. Тус хоёр сургууль 2004 оноос хамтын ажиллагаа эхлэн өнөөдөр аль хэдийнээ арван жил болжээ. Энэ арван жилд хоёр талын хамтын ажиллагаа сайн байж, арвин ургацтай байсан. ШУТИС-ийн залуу багш нарыг БНХАУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлэгээр докторын сургалтанд хамруулан мэргэжил дээшлүүлэх, 2+2 хөтөлбөр, инженерийг сургах талаар маш их амжилтыг олсныг дурдаад энэ удаагийн ШУТИС-ийн бүрэлдэхүүний айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээ болон чиглэлийг улам гүнзгийрүүлэх болно” гэлээ.

Проректор Х.Энхжаргал хоёр сургуулийн өнгөрсөн арван жилийн ололт амжилтыг сайшааж, Хойд Хятадын Эрчим хүчний их сургуультай хийсэн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, 2014 оны 8 сард “2+2 хөтөлбөр”-ийн эхний ээлжийн 16 оюутнууд тус сургуульд суралцаж эхэлсэнд багш нар, эцэг эх болон оюутнуудын халуун талархлыг хүлээж буйг дурьдлаа.
Түүнчлэн Дуан Чунмин дэд захирал манай сургуульд суралцаж буй залуу докторууд, “2+2 хөтөлбөр”-ийн оюутнуудын бодит байдлын талаар мэдээлэл хийлээ. Хурлын дараа монгол оюутнуудтай уулзалт хийж, тус сургуулийн шинэ эрчим хүчний системийн улсын чухал лаборатори болон Бээжин хотын чухал лаборатори болох өндөр хүчдэл, цахилгаан соронзон хавсарсан лабораторийг үзэж сонирхлоо.