link

БНСУ-ын Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Институтэд оюутан элсүүлэн суралцуулах уралдааны удирдамж
2014-11-19 22:45



ЗОРИЛГО:
 ○ Монгол Улсын Засгийн Газартай хамтран Шинжлэх Ухаан, Технологийн чиглэлээр шилдэг Монгол оюутан, сурагчдыг шалгаруулан  улмаар БНСУ-ын Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Институт/UNIST/-д элсүүлэн суралцуулж цаашид Монголын Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт шилдэг тэргүүний боловсон хүчин бэлтгэн нийлүүлэх
 
 ТАНИЛЦУУЛГА :
  ○ Уралдааны нэр : Шинжлэх ухаан,Технологийн чиглэлээр БНСУ-ын Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Институтэд шилдэг оюутан, сурагч элсүүлэн суралцуулах уралдаант шалгаруулалт
 ○ Хугацаа : 2014 оны 10-р сарын 20-ноос 12-р сарын 08-ны хооронд    /3 үе шаттай/
-Урдчилсан шалгаруулалт:  2014 оны 10-р сарын 20-оос 11-р сарын 28
-Тестийн шалгалт:  2014 оны 11-р сарын 29-ны 10:00 цаг
-Үндсэн шалгаруулалт:  2014 оны 12-р сарын 06-ны 10:00 цаг
 ○ Явагдах газар: ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургууль
 ○ Хамрах хүрээ: Монгол Улсын их дээд сургуулиудын оюутан, ахлах сургуулийн сурагчид
 Уралдааны зохион байгуулалт
       Хоног
хугацаа
Агуулга



D-27
2014оны 10-р сарын 20-ноос 11-р сарын 28
Урдчилсан шалгаруулалтад оролцогсдын бичиг баримтын бүртгэл
D-4
2014.11.28
Урдчилсан шалгаруулалтыг дүгнэх, дараагийн шатанд оролцох оюутан сурагчдын нэрсийг зарлах
D-1
2014 оны 11-р сарын 29-ны 10:00 цаг
 Урдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутан, сурагчдаас тестийн шалгалт авах
D-3
2014 оны 12-р сарын 01
Тестийн шалгалтыг дүгнэж дүнг www.must.edu.mn    цахим хаягаар нийтэд зарлана.     
D-1
2014 оны 12-р сарын 06-ны 10:00 цаг
Үндсэн шалгаруулалтын шалгалт
               D-3
2014 оны 12-р сарын 08-ны 15:00 цаг
Үндсэн шалгаруулалтыг дүгнэх, дүнгийн хурал
Шалгарсан оюутан, сурагчдын дунд БНСУ-ын Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Институттай танилцах аялал, сургалтыг  2015 оны 1-р сард 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулна.
 
Шалгаруулах арга хэмжээ
 Урдчилсан шалгаруулалт
    А. ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургууль хариуцан зохион байгуулна.
    Б. Урдчилсан шалгаруулалтаар бичиг баримтын зөрчилгүй 100 хүртэлх оролцогчийг шалгаруулан дараагийн шатанд оролцох эрх олгоно.
    В. Шалгаруулалтын комисс (ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургуулийн төлөөлөл, БШУЯ-ын төлөөлөл)
    Г. Оролцогч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлж заасан хугацаанд ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургуулийн 308 тоотод ирж бүртгүүлнэ.
     -Иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх аваагүй бол төрсний гэрчилгээний хуулбар
    -Боловсролын гэрчлэх бичиг баримт /оюутан бол бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, ахлах ангийн сурагч бол суурь боловсролын гэрчилгээ/
    -БНСУ-ын Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Институтэд элсэн суралцах ирээдүйн зорилгоо тодорхойлох /өөрөө бичсэн А4-ийн хэмжээтэй 1-2 хуудас бичвэр/
       -Сургуулийн тодорхойлолт /сурч буй эсэх/
      -Удирдагч багш болон мэргэжлийн багшийн үнэлэмж тодорхойлолт /Recommendation letter/
      -Дүнгийн тодорхойлолт /оюутан бол ЭЕШ-ын батламж, сурлагын голч дүн(1-р курсын оюутанд хамаарахгүй), ахлах ангийн сурагч бол өмнөх хичээлийн жилийн эцсийн дүн, энэ хичээлийн жилийн 1-р улирлын дүн/
     -Математик, байгалийн шинжлэх ухааны хичээлийн төрөлжсөн олимпиадад амжилт гаргасан бол өргөмжлөлийн хуулбар
       -Шинжлэх ухааны судалгааны ажил хийсэн болон хийж байгаа бол ажлын товч танилцуулга
    Д. Бичиг баримт тус бүрт оноо өгөх журмаар шалгаруулна.      
 ○ Тестийн шалгалт
    А. Математик ийн шалгалт (100 оноо)
    Б. Тест боловсруулах баг: Хамтарсан баг / UNIST, ШУТАС/
    В. Байршил : ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургууль
   Г. Хамрагдах хүний тоо: 100 хүртэлх оролцогч
    Д. Шалгалтын хугацаа : 90 минут
    Е. Шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан 20 оролцогчийг шалгаруулан үндсэн шатанд оролцох эрх олгоно.
 ○ Үндсэн шалгаруулалт
    А. Математикийн хичээлээр бичгийн шалгалт
    Б. Тест боловсруулах баг: Хамтарсан баг / UNIST, ШУТАС/   
    В. Байршил : ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургууль
    Г. Хамрагдах хүний тоо: 20 оролцогч
Д. Шалгалтын дүн танилцуулах
-1-р байр 2, тус бүр алтан медаль, өргөмжлөл, 200$
-2-р байр 2, тус бүр мөнгөн медаль, өргөмжлөл, 150$
-3-р байр 3, тус бүр хүрэл медаль, өргөмжлөл, 100$
-Тусгай байр 3, тус бүр өргөмжлөл, 80$
-Үндсэн шатанд шалгарсан бусад 10 оролцогч тус бүр өргөмжлөл, 50$ 
- Шагналын сан : 1,820$
    Е. Оролцогчдоос үндсэн шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан 5 оролцогчийг БНСУ-ын Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Институтэд 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх олгоно.
Шалгарсан оролцогчдод зориулсан танилцуулах сургалт
     ○ Хугацаа: 2015 оны 1-р сард, 5 хоног
     ○ Оролцогч : Медаль хүртсэн 7 оролцогч
 ○ Газар : БНСУ-ын Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Институтийн үйл ажиллагаа, сургалтын орчин, Улсан хотын үйлдвэрүүдтэй танилцах аялал

Шалгарсан оролцогчдод зориулсан танилцуулах сургалтын хөтөлбөр

/UNIST-ийн хөтөлбөрөөр/
  Өдөр
Цаг
Агуулга
Day 1
17:00
UNIST очих, гадаад оюутны байрны өрөөний хуваарилагдах
18:00
Оройн хоол, гадаад оюутны байрны өрөөнд амрах
Day 2
08:00-09:00
Өглөөний цай (Сургуулийн цайны газар)
09:00-10:00
UNIST сургуулийн орчин танилцуулах
10:00-12:00
UNIST сургуулийн талаар танилцуулах
-Тэтгэлэг,Боловсроын хөтөлбөр танилцуулах
12:00- 13:00
Өдрийн хоол (Сургуулийн цайны газар)
13:00-18:00
Сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцуулах (Математик, шинжлэх ухаан салбар)
18:00
Оройн хоол(Сургуулийн цайны газар), гадаад оюутаны байрны өрөөнд амрах
Day 3
08:00-09:00
Өглөөний цай (Сургуулийн цайны газар)
09:00-12:00
БНСУ-ын шилдэг боловсролын байгууллагуудтай танилцах
12:00-13:00
Өдрийн хоол (Сургуулийн гадаа буй цайны газар)
13:00-17:00
Үйлдвэртэй танилцах(Үлсан хотын үйлдвэр болон соёлтой танилцуулах)
- SK ennovation, HYUNDAI хүнд үйлдвэр, HYUNDAI машин,S-Oil
- Их хаан хад, Вэсул дурсгалт газар, Тэхуа голын парк, Үлсан музей
18:00
Оройн хоол(Сургуулийн цайны газар), гадаад оюутаны байрны өрөөнд амрах
Day 4
08:00-09:00
Өглөөний цай (Сургуулийн цайны газар)
09:30-12:00
Солонгосын соёлтой танилцуулах (Кенжү Бүлгүг хийд)
12:00-13:00
Өдрийн хоол (Сургуулийн гадаа буй цайны газар)
13:00-15:00
Кенжү хоттой танилцах, UNIST руу буцаж ирэх
15:30~17:30
Тусгайлсан сургалт (Жишээ: Дэлхийн шинжлэх ухаан ба технологи)
18:00
Оройн хоол(Сургуулийн цайны газар)
Day 5
09:00
Өглөөний цай (Сургуулийн цайны газар), Монгол руу нисэх
  ※ Тодорхой шалтгааны улмаас хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

 

Affiliated schools