link

ХБНГУ-ын ДААД байгууллагатай 1991 оноос ШУА-тай байгуулсан гэрээний дагуу Монголын их дээд сургуулиуд нягт хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор ШУТИС-ийн нийт 80 гаруй профессор багш нар, 100-аад оюутан ГЭСА-ы солилцооны хөтөлбөрт хамрагдсан байна. Хамгийн анхны хамтын ажиллагаа нь ЭХИС-ийн профессор Дашдорж агсан ДТИС-ийн профессор Глезнертэй электроник, компьютерийн чиглэлээр ажиллаж, германы загвараар практикт түшиглэсэн, инженерийн сургалт явуулсан, бакалавр, магистр, докторын зэрэг олгодог сургалтуудад залуу багш, оюутнуудыг хамруулснаар эхэлсэн юм. 2014 оны 11 дүгээр сарын 18-д ШУТИС-д ГЭСА-ы Хятад Монголыг хариуцсан хэлтсийн дарга хатагтай Босман хүрэлцэн ирж ШУТИС-ийн проректор Х.Энхжаргалтай уулзлаа. Мөн тус сургуулийн ГИБ ангийн сургалтын талаар профессор Ц.Сарантуяатай санал солилцов. Суурь эрдмийн хичээлүүд герман хэлээр ордог тус ангийн оюутнууд 2009 оноос Монгол Германы ЗГ-ын тэтгэлэгт өргөнөөр хамрагдан, одоо 65 ГИБ-ийн оюутан ХБНГУ-д суралцаж байгаа юм.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship