Дархан-Уул аймгийн Стандарчлал Хэмжил зүйн Хэлтэс, ШУТИС ДаТС-ийн Инженерчлэлийн салбар хамтран “Дэлхийн чанарыг хамтдаа бүтээцгээе” уриан дор тэмдэглэж байгаа Дэлхийн Чанарын Өдрийг тохиолдуулан “ЧАНАРТАЙ ДЭЛХИЙГ ЦОГЦЛООЁ” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. ОПБ Хуралд Дархан-Уул ЗДТГ, Дархан-Уул аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Алба (УЦУОША), “ДСЦТС” ХК (Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ), “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК, “Дархан Дулааны Цахилгаан Станц” ДДЦС ТӨХК, Дархан-Ус Суваг ХК, “Поликом” ХХК –ийн инженер техникийн ажилтнууд болон Дархан-Уул аймгийн ШУТИС, АШУҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дархан дээд сургуулийн судлаач эрдэмтэн багш нар, оюутнууд өөрсдийн бүтээл судалгааны ажлаараа оролцсон өргөн цар хүрээнд дор болж өнгөрлөө. ОПБ Хурлаар зочин илтгэлээр СХХ, “ДТҮ” ТӨХК, Дархан Меат Фүүдс ХХК-ны холбогдох албан хаагчид илтгэл тавьж оролцлоо. Илтгэлийн байр эзлүүлсэн дүнг танилцуулбал:
Албанхаагч, багшнарын хүрээнд:
I байр ШУТИС-н БуХС-ийн докторант Ж.Энхцэцэг, ШУТИС, ДаТС-ийн инженерчлэлийн салбарын багш, Ph.DА.Баяр нарын “ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛСНЭЭР БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт илтгэл
II байр “ДДЦС” ТӨХК-ийн ХТХНХ Дарга, МУ-ын Зөвлөх инженер В.Даваажавын“ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮТЭЭМЖТЭЙ ХЭРХЭН ХОЛБОХ ТУХАЙ” сэдэвт илтгэл
Оюутны хүрээнд:
I байр ШУТИС, ДаТС-ийн инженерчлэлийн салбарын “Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн V курсын оюутан Н.Дамдины “МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ БУЙ АРМАТУРЫН ГАНГИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА”сэдэвт илтгэл
II байр ХУИС, Дархан салбар сургууль СМ-4 курсын оюутан А.Шинэсайхан, А.Хандсүрэннарын “БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨГС ЧАНАР” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа
ОПБХуралд оролцсон эрдэмтэн судлаач албан хаагч, багш, оюутан нартаа цаашдын ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.