link
ШУТИС-ийн Оросын төв, Орос судлалын профессорын багаас ШУТИС-ийн орос хэлний өдрүүдийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулиудын орос хэлний багш нарт “Орос хэлний сургалтын шинэ технологи” сэдэвт эрдэм шинжилгээ, сургалт заах аргын семинар зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн орос хэл заах аргын төвийн захирал Васильева О.Ф орос веб-сайтад тулгуурлан сургалтын шинэ технологи боловсруулах, танхимын, зайн, группын болон ганцаарчилсан сургалт явуулах талаар илтгэл тавив. Семинарт ХБС, ҮТДС, МИС, КТМС-ийн багш, магистр оюутнууд оролцож санал бодлоо солилцов. Уг арга хэмжээ нь орос хэлний сургалтыг сайжруулах, сургалтын шинэ аргуудыг нэвтрүүлэхэд чухал алхам боллоо.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship