2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 6.00 цагт “Эртэч Монгол” 87 дахь уулзалт Соёлын төв өргөөнд болов. Энэ удаагийн уулзалт МИДСК-ын гишүүн 48 сургуулийн оюутан залуучуудын эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэхэд чиглэснээрээ онцлог байв.
“Эртэч Монгол” 87 дахь уулзалтын хүндэт зочдоор Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, МУБИС-ийн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, Ховд ИС-ийн захирал доктор Ж.Янжмаа, ЗХ-ний 150-р ангийн захирагч хурандаа н.Гансэлэм, МУГБ Т.Түвшинтөгс, “Монгол тэмүүлэл-сайхан монгол орон” ТББ –ын тэргүүн А.Шагдарсүрэн, “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Г.Ундармаа нар хүрэлцэн ирж оюутан залууст үнэтэй сургаалаа хэлж, санал бодлоо хуваалцлаа.
Энэ арга хэмжээний үеэр “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэгчээр шалгарсан оюутан залуусыг шагнан урамшуулсан юм.
11 дүгээр сарын 22-нд “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс” сэдэвт оюутны илтгэлийн тэмцээнийг МИДСК, МУБИС-ийн Оюутны холбоотой хамтран МУБИС-д амжилттай зохион байгуулж уралдааны шилдэгүүдийг шалгаруулсан байна. Энэхүү уралдаанд ШУТИС-иас ЭХС-ийн II курсийн оюутан Б.Энхтуул оролцсон болно.
Цаашид МИДСК-аас гишүүн их, дээд сургуулиудын оюутны холбоодтой хамтран Эх орны хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулах бодит ажлуудыг хамтран зохион байгуулж, хийж буй ажлаа олон нийтэд хүргэх зорилгоор хамтран ажиллахаар боллоо.
Дараагийн удаа ХААИС-ийн оюутны холбоотой хамтран гишүүн сургуулиудын оюутны холбооны дарга нарын дунд “Эх орны хөгжил биднээс эхлэнэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар тогтлоо.
Энэ удаагийн “Эртэч монгол” 87 дахь уулзалтын арга хэмжээг МИДСКонсорциум, “Монгол Тэмүүлэл Сайхан Монгол Орон” ТББ, БШУЯ, МУБИС, ХААИС, Нийслэлийн ЗДТГ, Номин Холдинг байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа.