link

ШУТИС-ийн баг тамирчид Ази тивийн аварга боллоо
2014-11-28 23:28
Ази тивийн аварга шалгаруулах Аэробик гимнастикийн IV удаагийн тэмцээн БНСУ-ын Ганвон хотноо 2014 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Ази тивийн 11 орны 300 гаруй тамирчид ур чадвараа сорисон тус тэмцээнд ШУТИС-ийн багш, спортын мастер С.Энхтуяагаар ахлуулсан ОУХ-ний мастер, шүүгч, багш Г.Ерөөлбат дасгалжуулагчтай,  МТС-ийн оюутан ОУХ-ний мастер С.Ариунболд ахлагчтай баг тамирчид Степ Аэробикийн төрөлд оролцон тэргүүн байр эзлэж “Ази тивийн аварга цол” алтан медалиар шагнагдлаа.
Түүнчлэн тэмцээнд оролцож буй 11 орны дасгалжуулагчдыг төлөөлөн багш, дасгалжуулагч Г.Ерөөлбат “Тангараг” өргөсөн нь манай хамт олны дундаас олон улсын жишигт хүрсэн дасгалжуулагч төрөн гарсны илэрхийлэл гэж хамт олон бид бахархаж байна.
ШУТИС-ийн спортын хөгжлийн түүхэнд Тивийн хэмжээнд багийн спортод үзүүлж болох амжилтын гарааг эхлүүлсэн багш, дасгалжуулагч, тамирчиддаа баяр хүргэн цаашдын ажил үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
 
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Биеийн тамир, спортын тэнхим

Affiliated schools