link

“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт ЭШХ боллоо
2014-11-28 23:42
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн технологийн тэнхимээс “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит хурлыг 2014 оны 11 ä¿ãýýð сарын 21-нд зохион байгуулëàà. Хурлыг нээж ХШУС-ийн захирал Д. Буянтогтох, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч. Баасандаш нар мэндчилгээ дэвшүүлэв. 

Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, ГУУС, МТС, ЭХС-ийн эрдэмтэн судлаач багш нар болон докторант, магистрант, бакалавр оюутнууд идэвхитэй оролцсоноос гадна ҮХААЯ-ны хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн доктор Ц. Оюунболд, УУЯ-ны түлшний бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн доктор Д.Алтанцэцэг, ШУА-ийн харъяа ХХТХүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, Газрын тосны газрын мэргэжилтэнгүүд, Ашигт малтмалын газар ба хувийн хэвшилийн “Ногоон хими” “МАК”  зэрэг компаниудын  судлаачид   олон илтгэл хэлэлцүүлэн нефть, нүүрс, түлш, тос, модны боловсруулалт ба хэрэглээний асуудлыг хөндөж санал бодлоо солилцов.
Хурлын завсарлагаанаар ханан илтгэлүүдийн хэлэлцүүлэг явагдсанаас гадна Нефтийн бүтээгдэхүүний химийн технологийн 4-р ангийн оюутнуудын “Тамсагбулагийн нефтийг анхан шатанд боловсруулах үйлдвэр”-ийн загвар бүтээлээ хуралд оролцогчдод танилцуулав.
Хуралд идэвхитэй оролцсон нийт эрдэмтэн судлаачид, оюутнууддаа баярлалаа.

Affiliated schools