link

“Хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулав
2014-12-02 00:23
 “Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлууд” сэдэвт семинарыг БуХС-ийн Технологийн менежментийн салбар, ҮХААЯ-ны ХҮАХЗГ-тай хамтран 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот өрөөнд зохион байгуулав.
Тус арга хэмжээнд ҮХААЯ-ны ХҮАХЗГ-ын орлогч дарга С.Рэгзэдмаа, ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа, БуХС-ийн дэд захирал Б.Пүрэвсүрэн, Технологийн менежментийн тэнхмийн эрхлэгч Л.Оюунцэцэг, профессор С.Төгс, Б.Даваасүрэн, дэд профессор Я.Оюунтунгалаг болон технологийн менежментийн салбарын багш нар, хөнгөн үйлдвэрийн менежмент мэргэжлийн ангийн бакалавр, магистр оюутнууд оролцов.
   
Семинарын үеэрХөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт”, “Хөнгөн аж үйлдвэрийн салбарын техник, технологийн өнөөгийн байдал, технологийн түвшиний үнэлгээ”, Хөнгөн аж үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх боломж”, “Арьс ширний салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд”, Хөнгөн аж үйлдвэрийн салбарын ЭШ-ний байгууллагын маркетинг”, “Ноос ноолуурын үйлдвэрлэлд судалгааны байгууллагын гүйцэтгэх үүрэг”, Аж үйлдвэрийн салбар дах инновацийн хөгжил зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцов.
Семинарт оролцогчид хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлаар харилцан ярилцаж, цаашид мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах, маркетинг, брэндинг болон хүний нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Affiliated schools