link

ШУТИС, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2014-12-04 01:18

Шинжлэх Ухаан, технолгийн их сургууль болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсоноор ШУТИС эрдэмтэн багш нар Эрдэнэт үйлдвэрийн судалгаа шинжилгээний ажлыг хариуцаж шинэ технологи үйлдвэрлэлт нэвтрүүлэх ажлыг бие даан гүйцэтгэх юм байна. Эрдэнэт үйлдвэр 36 жилийн өмнө 1-р ээлжийг ашиглалтанд өгөхөд 70 орчим хувь нь гадаадын ажилчид байсан байна.
 

 

 

Харин өнөөдрийн байдлаар 95 хувь нь монгол ажилчид байна. Одоо 6000 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд тэдний 30 орчим хувь нь ШУТИС-ийг  төгссөн үе үеийн төгсөгчид байгаа ажээ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа долоо дахин нэмэгдэж буйг сайн инженер техникийн ажилчидтай холбон тайлбарлаж байгаа юм. 

 

 

 

 

 

 

ШУТИС-тай цаашид хамтран ажиллах хугацаандаа шилдэг оюутан, төгсөгчдийг  Монгол Улсын уул уурхайн салбар тэр дундаа Эрдэнэт үйлдвэрт илүү олон тоогоор ажиллуулах хүсэлтэй буйгаа Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээндээ тусгасан байна.

 

 

Affiliated schools