link

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль “Олон улсын чанарын алтан титэм”-ээр шагнагдлаа
2014-12-06 18:10

Английн Лондон хотод Business Initiative Directions (BID) Испаний олон улсын байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 29-30-ны хооронд зохион байгуулсан Олон улсын чанарын шагнал гардуулах үйл ажиллагаанд ШУТИС-ийн проректор Т.Намнан, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Г.Батхүрэл нар оролцож, “Чанарын алтан титэм”-ээр шагнагдлаа.

 

 

BID олон улсын байгууллага нь дэлхийн 179 улс орнуудын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, байгууллагуудыг олон улсын стандарт, шалгуурын дагуу үнэлж, тэдний үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон, цаашдын үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор  “International Quality Crown” буюу “Олон улсын чанарын шагнал” олгодог юм. 

 

 

БуХС-ийн хөтөлбөр, манлайлал, технологи, инноваци гэсэн дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлтээр олон улсын стандарт, чанарын шалгуурыг хангасаныг үндэслэн тус шагналыг олгожээ.  Бидний энэхүү амжилтын талаар Английн “Press Release” сонинд нийтлэгджээ.

 

 

ШУТИС-ийн БуХС-ийн Профессор багш, ажилтан, оюутан, төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын сургалт, эрдэм шинжилгээ, шинэчлэлийн ажилд улам их амжилт хүсье.  

 

 

Affiliated schools