link

Бүгд Найрамдах Солонгос улсын Улсаны шинжлэх ухаан технологийн үндэсний их сургуульд 7 оюутан бүрэн тэтгэлэгтэй суралцахаар боллоо
2014-12-07 02:58
Бүгд Найрамдах Солонгос улсын Улсаны шинжлэх ухаан технологийн үндэсний их сургууль /UNIST/, ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулиас хамтран улсын хэмжээнд зохион байгуулсан математикийн олимпиадын дүн 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гарч шилдгүүдээ шалгарууллаа.
 
Ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн захирал Г.Адьяахүү, Солонгосын Үндэсний шинжлэх ухаан технологийн дээд сургуулийн профессор Jae-Eun Oh нар болон бусад албаны хүмүүс оролцов.
 
 
2014 оны 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Солонгос улсын Улсаны шинжлэх ухаан технологийн үндэсний их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол оюутан залуучуудаас 7 оюутныг шалгаруулан авч сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаар болсон билээ. Энэхүү ажлын хүрээнд 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд болсон математикийн 2 шаттай олимпиадаас шалгарсан нийт 100 гаруй оюутан сурагчид оролцож, үүнээс шилдэг 21 оюутан оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа шалгарч шагналт байранд орсон байна. Эдгээр шилдэг 21 оюутан сурагчдын эхний 7 байранд орсон оюутан Бүгд найрамдах Солонгос улсын Улсаны шинжлэх ухаан технологийн үндэсний их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнагдлаа. Мөн үлдсэн 14 оюутан нь хүсэлт гаргаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд тус сургуульд 100 хувийн тэтгэлтэгтэй суралцах боломжтой болох юм. Шилдэгээр шалгарсан 7 оюутан ирэх сард тус сургуультай танилцах аялалаар явах ажээ.
 
 
дд
Овог нэр
Сургууль
Шифр
Оноо
Байр
1
Чүлтэмсүрэн Баянбат
МУИС ШУС
302104
64
Алт
2
Батгэрэл Нямдаш
МУИС БС
302106
55
Алт
3
Гансүх Өлзийхүү
ШУТИС ГУУС
305101
53
Мөнгө
4
Агваандондов Наранцацрал
ШУТИС ГУУС
302110
50
Мөнгө
5
Өлзийбаяр Солонго
ШУТИС МХТС
302111
36
Хүрэл
6
Мөнхжаргал Буяннэмэх
МУИС БС
305105
31
Хүрэл
7
Ганболд Баяржавхлан
ОЛОНЛОГ
302101
31
Хүрэл
8
Рэгдэнгончиг Хонгорзул
МУИС ШУС
305108
29
Шагналт байр
9
Нямдорж Эрдэнэмаа
МУИС ХШУИС
305106
29
Шагналт байр
10
Баярмагнай Эрдэнэбаяр
11-Р СУРГУУЛЬ
302108
26
Шагналт байр
11
Мейранбек Эркебулан
ШУТИС
305109
24
Шилдэг оролцогч
12
Батжаргал Чимэдширчин
МУИС
305104
19
Шилдэг оролцогч
13
Бат-Амгалан Аминаа
11-Р СУРГУУЛЬ
305103
18
Шилдэг оролцогч
14
Долгормаа Бат-Амгалан
ШУТИС БАС
302102
17
Шилдэг оролцогч
15
Мөнхчулуун Очирсүх
МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ
302105
15
Шилдэг оролцогч
16
Батбаатар Эрхэмбаяр
МУИС БС
302109
12
Шилдэг оролцогч
17
Мөнх-Эрдэнэ Чойгийванчиг
ШУТИС БАС
302107
8
Шилдэг оролцогч
18
Ганцогт Халиун
МУИС БС
305110
6
Шилдэг оролцогч
19
Намхайнямба Дэлгэрсүрэн
ШУТАС
305107
6
Шилдэг оролцогч
20
Нацагдорж Зөв-Үйлст
ШУТАС
305102
1
Шилдэг оролцогч
21
Ганбаатар Ууганбилэг
ШУТАС
302103
1
Шилдэг оролцогч

Affiliated schools