БШУЯ-ны мэргэжлийн боловсролын газар, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, Монголын Менежментийн холбоо, “Жандагсүрэн сан”-аас эдийн засаг, менежментийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежуудын дунд зохион байгуулагддаг Менежментийн улсын X олимпиад менежмент, санхүүгийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент, хүний нөөцийн менежмент хичээл болон EXCEL, WORD, POWERPOINT дээр өгөгдсөн мэдээллийг бэлтгэж танилцуулах зэрэг хоёр үе шаттайгаар өрсөлдөж 12 дугаар сарын 5-ны өдөр дүнгээ гаргалаа.

Олимпиадад 23 багийн 113 оюутан оролцсоноос Т.Золжаргал багшийн удирдсан БУХС-ийн Н.Төгөлдөр ахлагчтай КТМС баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртэн, санхүүгийн удирдлагын дөрөв дэхь жилийн оюутан Э.Базарваань, Б.Цэнгэлсүрэн, Ц.Мөнхгэрэл, хүний нөөцийн удирдлагын гурав дахь жилийн оюутан Ц.Баасандорж нар хувийн дүнгээр тусгай байранд шалгарч, оюутан Э.Базарваань шилдэг илтгэгч боллоо. Менежментийн улсын олимпиадад тус сургууль 9 удаа оролцохдоо дөрвөн удаа тэргүүн байр, дөрвөн удаа гуравдугаар байр эзэлж, оюутнууд хувийн дүнгээрээ 4 алт, 7 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 8 удаа тусгай байранд шалгарч, 2 оюутан шилдэг илтгэгч болж байжээ.
Олимпиадад амжилттай оролцсон багш оюутнууддаа цаашдын өндөр амжилт хүсье.
БУХС-ИЙН ЗАХИРГАА