link

“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн асуудлууд” сэдэвт cеминар зохион байгуулав
2014-12-09 17:31
“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн асуудлууд”сэдэвт семинарыг БУХС-ийн Технологийн Менежментийн салбар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС-ийн МХТС, Монголын инновацийн холбоо ТББ хамтран 2014 оны 12 дугаар сарын 5-нд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим (604 тоот)-д зохион байгуулав.
Энэхүү семинарын үндсэн зорилтууд нь:
·     МХХС-ын хөгжил, бодлого, стратеги, эдийн засаг, менежмент, инновацийн асуудлуудын талаар салбарын мэргэжилтнүүд, судлаачид илтгэл хэлэлцүүлэх
·         ТМС-ын нийт багш оюутнуудад МХХС-ын талаар мэдлэг, мэдээлэл өгөх
·         Доктор оюутнуудын судалгааны ажлыг үр дүнг хэлэлцэх
·         Харилцаа холбооны менежментийн мэргэжлийн хөтөлбөрийн талаар салбарын мэргэжилтнүүд, ажил олгогчидтой санал солилцох
 
Тус арга хэмжээнд МТШХХГ-ын дэд дарга Ш.Батзаяат, МТШХХГ-ын Шинэчлэлтийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Чинзоригт,  ХХЗХ-ны Хуралдааны нарийн бичгийн дарга, доктор Т.Наранмандах, доктор Ж.Баатархүү, зөвлөх профессор Б.Тунгалаг, БуХС-ийн захирал, доктор, проф. Г.Батхүрэл, Технологийн менежментийн салбарын багш нар, МТШХХГ, ХХЗХ-ны мэргэжилтнүүд болон харилцаа холбооны менежмент мэргэжлийн ангийн болон Технологийн менежментийн салбарт бусад мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнууд оролцов.
 
Семинарын үеэр “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого”, “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадвар, эдийн засагт гүйцэтгэх үүрэг”, “Салбарын зохицуулалтын чиг хандлага ба шинэчлэлт”, “Мэдээлэл, харилцаа холбооны хүний нөөцийн асуудал”, “Мэдээлэл холбооны компаний хөгжлийн орчин ба бизнесийн загварын шинэчлэл”, “Ухаалаг сүлжээг хөгжүүлэх асуудалд”, “Мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь үйлчилгээний инновацийн хөгжил” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцов. Семинарт оролцогчид Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлаар харилцан ярилцаж, цаашид мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах, хүний нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
 
Уг семинар нь БуХС, Технологийн менежментийн салбараас цуврал хэлбэрээр зохион байгуулж байгаа ээлжит арга хэмжээ бөгөөд өмнө нь Зочлох үйлчилгээ болон Хөнгөн үйлдвэрийн салбарыг хамарсан ба дараагийн семинарыг ЖДҮ-ийн хөгжлийн асуудлаар 2014 оны 12 дугаар сарын 12-нд БуХС-д зохион байгуулах юм.
 
 

Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль

 

 

Технологийн менежментийн салбар

Affiliated schools